Тусламж

OneHR системийн хэрэглэгчийн тусламжийн төв

Тусламж

"OneHR" систем

Сүүлийн шинэчлэл: 2026 оны 4-р сар

1. Холбоо барих

Танд асуулт, санал, гомдол байвал доорх хаягуудаар холбогдоно уу. Ажлын өдрүүдэд 24 цагийн дотор хариу өгнө.

2. Түгээмэл асуулт хариулт

2.1. Нууц үгээ мартсан тохиолдолд яах вэ?

Нэвтрэх хуудасны "Нууц үг сэргээх" товчийг дарж, бүртгэлтэй цахим шуудангаараа нууц үгээ сэргээнэ үү. Шуудан ирэхгүй тохиолдолд support@onehr.mn хаягаар холбогдоно уу.

2.2. Бүртгэлээ хэрхэн устгах вэ?

Апп-ын "Миний профайл" хэсэгт ороод "Бүртгэл устгах" товчийг дарна уу. Эсвэл support@onehr.mn хаяг руу бүртгэлтэй цахим шуудангаараа хүсэлт илгээнэ үү.

2.3. E-Mongolia (ХУР, ДАН) холболт заавал хийх шаардлагатай юу?

E-Mongolia холболт нь цаг бүртгэл, тусгай тэтгэмжийн зэрэг иргэний бодит мэдээлэл ашиглах feature-т л шаардлагатай. Та холбохгүйгээр апп-ын бусад боломжуудыг чөлөөтэй ашиглах боломжтой.

2.4. Цалингийн мэдээлэл хаанаас харах вэ?

Мобайл апп-ын "Цалин" табт цалингийн түүх, одоогийн тооцоолол, тусгай нэмэгдлүүд харагдана. Цалингийн асуудлаар байгууллагын хүний нөөцийн ажилтан эсвэл support@onehr.mn хаяг руу холбогдоно уу.

2.5. Техникийн алдаа гарсан тохиолдолд яах вэ?

Алдааны screenshot, апп-ын хувилбар, төхөөрөмжийн мэдээллийг хавсарган support@onehr.mn хаяг руу илгээнэ үү. Ажлын өдрийн 24 цагийн дотор шийдвэрлэнэ.

3. Холбогдох мэдээлэл